Монгол улсын усны эрчим хүчний нөөцийн тухай

Монгол орны нийт том жижиг нийлсэн ойролцоогоор 60000 гаруй км урт бүхий 3500 орчим гол, мөрний жилүүдийн дундаж урсац 3500сая м3/c, үүний эрчим хүчний нөөц нь 5700МВт ба энэхүү нөөцний тал хувийг ашиглахад 3000МВт-н суурилагдсан хүчин чадалтай, 20тэрбум кВТ/ц цахилгаан эрчим хүч үйлвэрлэх бүрэн боломж харагдаж байна. Одоогийн байдлаар суурилагдсан усан цахилгаан станцууд жилдээ 80сая кВтц эрчим хүч үйлдвэрлэж байгаа нь улсын нийт нөөцийн зөвхөн 1% орчим нь юм. Хамгийн анхны УЦС нь 1959 онд байгуулагдсан Хархорин, Орхон гол дээрх 528 КВт-н станц бөгөөд үүнээс хойш бага чадлын 150-2000 КВт-н 9н станц, их чадлын ховдын Дөргөний 12 МВт, Говь-Алтайн Тайширын 11 МВт-ын дунд чадлын, Завханы Цэцэн-Уулын 150 КВт-ын, Завханмандалын 110 КВт-ын бага чадлын усан цахилгаан станцыг ашиглалтад оруулаад байгаа.

Дунд чадлын Завхан аймгийн Цэцэн-Уулын 150 Ховд аймгийн Дөргөний 12МВт, Говь-Алтай аймгийн Тайширын 11МВт.