ЖЕНАРАЛ МОТОРС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧРҮҮ 100% ШИЛЖИНЭ.

2050 он гэхэд Женерал Моторс өөрийн 59 оронд үйл ажиллагаа явуулдаг 350 гаруй салбарын цахилгааны хэрэглээг 100% сэргээгдэх эрчим хүчээр хангана гэж мэдэгдлээ. АНУ-ын хамгийн том автомашин үйлдвэрлэгч нь 2015 оны байдлаар машин үйлдвэрлэл болон дэлхий даяарх оффис, техникийн төв, агуулах зэргийн хэрэглээнд 9 ТВт-ын эрчим хүчийг зарцуулсан байна. Энэ жил Женерал Моторс богино хугацааны зорилт болох 2025 онд 125 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Үүний хүрээнд Хятад улсад 2 салхин парк болон 30 МВт-ын нарны цахилгаан станцыг сүлжээнд холбоно